Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Буллс” улирлын эхний 3 тоглолтдоо дараалан хожлоо

АҮСБХ-ны 71 дэх улирлын тойргийн тоглолтын хүрээнд энэ өдөр 4 тоглолт боллоо. Лигийг тун амжилттай эхлүүлж, 2 дараалан хожоод байсан “Чикаго Буллс” өнөөдөр “Брүклин Нетс”-ийн талбайд зочлон улирлын 3 дахь тоглолтоо хийлээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Буллс” улирлын эхний 3 тоглолтдоо дараалан хожлоо
“Буллс” улирлын эхний 3 тоглолтдоо дараалан хожлоо. Зураг: МҮОНРТ

АҮСБХ-ны 71 дэх улирлын тойргийн тоглолтын хүрээнд энэ өдөр 4 тоглолт боллоо. Лигийг тун амжилттай эхлүүлж, 2 дараалан хожоод байсан “Чикаго Буллс” өнөөдөр “Брүклин Нетс”-ийн талбайд зочлон улирлын 3 дахь тоглолтоо хийлээ.

“Брүклин”-ээс энэ өдөр Хорват легионер Боян Богданович, Жереми Лин, Брук Лопес нар сайн тоглолтыг үзүүлсэн байна. Харин зочин баг “Чикаго”-гоос шилдэг тоглолтоо үзүүлсэн Жимми Батлер 22 оноо авснаар бүх тоглогчийг оноогоор тэргүүллээ. Багийн шилдэг хамгаалагч Жимми эхний 3 тоглолтдоо дундаж үзүүлэлтээр 20.7 оноо аваад байна.

Мөн Таж Гибсон, Дуэйн Уэйд, Ражон Рондо, Айзейя Кэнан, Никола Миротич, Даг Макдермотт гэсэн шилдэг тоглогчид нь тус бүр 10-аас дээш оноо авч багаараа жигд сайн тоглолтыг үзүүлсэн. Ийнхүү 4 үеийн турш оноогоор хошуучилсан “Бухнууд” үндсэн цагт 118:88 харьцаатай өрсөлдөгчөө хожсон юм. Тэд гурав дараалан хожсон амжилтаараа дорнод бүсийг тэргүүлж байгаа бол “Брүклин Нетс” нэг хожиж, гурав хожигдсон амжилтаараа бүсийн тавдугаар байрт бичигдэж байна. Чикаго дараагийн тоглолтоо энэ сарын 3-нд “Бостон Селтикс”-ийн эсрэг хийнэ.

Хуваалцах