"Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр дуу зохиосон нь” хүүхэлдэйн жүжиг “амилна”
энэ сарын 11-нд 15:00, 17:00 цагт, 12-нд 13:00, 15:00 цагт, 13-нд 13:00, 15:00 цагт тоглогдоно.
Мэдээллийн алба

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын шинэ уран бүтээл "Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр дуу зохиосон нь” хүүхэлдэйн жүжиг бяцхан үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Нацагдоржийн зохиол тус бүтээлийн ерөнхий продюсероор соёлын тэргүүний ажилтан М.Отгончимэг, зураач С.Энх-Од, хөгжмийн зохиолчоор соёлын тэргүүний ажилтан Д.Сүхбаатар нар ажиллаж, соёлын тэргүүний ажилтан М.Ариунтуяа найруулжээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэмжлэгтэй “амилж” буй тус бүтээл маргааш буюу энэ сарын 11-нд 15:00, 17:00 цагт, 12-нд 13:00, 15:00 цагт, 13-нд 13:00, 15:00 цагт тоглогдоно.


















