Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Бөмбөгөр ногооны Мушгиа", "Алтан үе-Бөмбөгөр ногооныхон" номын нээлт болно

Монголын мэргэжлийн урлагийн байгууллагын үндэс суурь болсон "Бөмбөгөр ногоон" театрын түүх хүүрнэж, алтан үеийн уран бүтээлч нөхдийнхөө тухай ярих хүн хуруу дарам цөөн үлдсэн.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Бөмбөгөр ногооны Мушгиа", "Алтан үе-Бөмбөгөр ногооныхон" номын нээлт болно
"Бөмбөгөр ногооны Мушгиа", "Алтан үе-Бөмбөгөр ногооныхон" номын нээлт болно. Зураг: МҮОНРТ

Монголын театрын музейд "Бөмбөгөр ногооны Мушгиа", "Алтан үе-Бөмбөгөр ногооныхон" гэсэн хоёр номын нээлт болно.

Монголын мэргэжлийн урлагийн байгууллагын үндэс суурь болсон "Бөмбөгөр ногоон" театрын түүх хүүрнэж, алтан үеийн уран бүтээлч нөхдийнхөө тухай ярих хүн хуруу дарам цөөн үлдсэн.

Тэдний нэг найруулагч Б.Мушгиагийн амьдрал, уран бүтээлийн замналыг өгүүлсэн "Бөмбөгөр ногооны Мушгиа" номыг сэтгүүлч Д.Отгонбаяр, "Алтан үе-Бөмбөгөр ногооныхон" номыг сэтгүүлч Н.Сарангэрэл, Ц.Энхмаа, түүхч С.Туяа нар эмхэтгэн гаргажээ.

Номын нээлтэд Б.Мушгиа найруулагчтай хамт ажиллаж байсан "Бөмбөгөр ногоон"-оор овоглодог ахмадууд, урлагийн үе үеийн төлөөлөл оролцож залуу нас, их урлагийн түүхээс хуучлах гэнэ.

Хуваалцах