Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бөмбөрчин Б.Ганхөлөгийн тайко бөмбөрийн талаарх нэвтрүүлэг Японд цацагдлаа

Японы BTV телевизийн цохивор хөгжимчин, бөмбөрчин Б.Ганхөлөгтэй уулзаж бэлтгэсэн тайко бөмбөрийн талаарх нэвтрүүлэг Японд цацагдсан байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөмбөрчин Б.Ганхөлөгийн тайко бөмбөрийн талаарх нэвтрүүлэг Японд цацагдлаа
Бөмбөрчин Б.Ганхөлөгийн тайко бөмбөрийн талаарх нэвтрүүлэг Японд цацагдлаа. Зураг: МҮОНРТ

Цохивор хөгжимчин, бөмбөрчин Б.Ганхөлөг өнгөрсөн тавдугаар сард Япон улсын нийслэл Токиод болсон “Ханг драм” хөгжмийн фестивальд “Тогоон бөмбөр” хөгжмөөр, Маябаши хотод болсон Тайко бөмбөрийн тоглолтод урилгаар оролцсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Японы BTV телевизийн цохивор хөгжимчин, бөмбөрчин Б.Ганхөлөгтэй уулзаж бэлтгэсэн тайко бөмбөрийн талаарх нэвтрүүлэг Японд цацагдсан байна.

Ташрамд дуулгахад, Цохивор хөгжимчин, бөмбөрчин Б.Ганхөлөг Морин хуурын чуулга, Улсын филармонийн симфони оркестрт ажиллаж байсан бөгөөд 2000 онд Герман улсын Вүрцбург хотноо таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан “Бөртэ” хамтлагт тоглодог байсан. Ийн 2015 онд өөрийн бөмбөрийн сургалтаа нээж, 2016 онд “UB Drums” хэмээх бөмбөрийн хамтлаг байгуулсан юм.

Хуваалцах