Бун Жун У шилдэг найруулагч төрөлд “Алтан баримал” хүртлээ
Тэрбээр энэ үдэш Өмнөд Солонгосын киночдод нэг дор гурван “Алтан баримал” авчирч байна
Мэдээллийн алба

Азидаа төдийгүй дэлхийд нэр алдраа цуурайтуулаад байгаа Солонгос найруулагч Бун Жун У Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр "Parasite" буюу “Шимэгч” бүтээлээрээ шилдэг эх зохиол, гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд ялалт байгуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тэрбээр энэ өдрийг хүртэл Өмнөд Солонгосчуудад хаалттай байсан АНУ-ын Кино Академийн хаалгыг хүч түрэн орж чадлаа. Учир нь солонгос найруулагч Бун Жун У шилдэг найруулагч төрөлд Оскарын шагнал хүртлээ. Тэрбээр энэ үдэш Өмнөд Солонгосын киночдод нэг дор гурван “Алтан баримал” авчирч байна.


















