"Бундес лиг"-ийг тэргүүлэгчид учраа таарлаа
Энэ тойргийн онцлох тоглолт, эхний 15 тойргийн дараах байдлаар лигийн 18 багийг адил 36 оноотой тэргүүлж байсан "Байерн Мюнхен" болон "Лейпциг" клубууд хоорондоо учраа таарсан.
Мэдээллийн алба

Европ тив төдийгүй дэлхийд нэр хүндээрээ тэргүүлэгч Германы "Бундес лиг"-ийн 16-р тойргийн тоглолтууд урд шөнө болж өндөрлөлөө. Энэ тойргийн онцлох тоглолт, эхний 15 тойргийн дараах байдлаар лигийн 18 багийг адил 36 оноотой тэргүүлж байсан "Байерн Мюнхен" болон "Лейпциг" клубууд хоорондоо учраа таарсан. Лигийн 26 удаагийн аварга, Мюнхен хотын баг "Альянц-Арена"" цэнгэлдэх хүрээлэндээ тоглолтын эхнээс олон шуурганлсан довтолгооныг хийж байсан. Багийн шилдэг довтлогч Роберт Левандовскигийн дамжуулалтаар Тиаго Алькантара эхний гоолыг хаалганд оруулсан.

Мөн үүнээс төд удалгүй 35 настай испани хагас хамгаалагч Шаби Алонсо тооны харьцааг 2:0 болгосон. Энэ тоглолтын 30 дахь минутад "Лейпциг"-ийн гол хагас хамгаалагч, Швед залуу Эмиль Форсберг улаан хуудас аван талбайг орхисон. Улмаар Роберт Левандовски торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэснээр энэ тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм. Польш довтлогч Левандовски улирал эхлэснээс хойш 12 гоол оруулаад байна. Ингэснээр "Байерн Мюнхен" бүтэн 3 оноогоо авсанаар 16 тойргийн дараах байдлаар 39 оноотой болж, "Бундес лиг"-ийн тэмцээнийг тэргүүлж эхэллээ.


















