“Буриад хэл-аялгууны хэрэглээний асуудалд” хурал болж байна
Буриад хэлний олон улсын өдөрт зориулсан “Буриад хэл- аялгууны хэрэглээний асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хурал 2013 оны 11-сарын 22-ны өдөр буюу өнөөдөр МҮОНР-н хурлын зааланд болж байна.
Мэдээллийн алба

Буриад хэлний олон улсын өдөрт зориулсан “Буриад хэл- аялгууны хэрэглээний асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хурал 11сарын 22-ны өдөр буюу өнөөдөр МҮОНР-гийн хурлын зааланд болж байна.
Хурлын зохион байгуулагчаар МҮОНТ-ийн MN2 суваг телевиз, Буриад Судлалын Академи, “Амин тоонто” ТББ ажиллаж байгаа бөгөөд Монгол улс, ОХУ-ын БУ, Эрхүү мужийн Усть-Орда, Өвөр байгалийн хязгаарын эрдэмтэн судлаачид, телевизийн уран бүтээлчид оролцож байгаа юм.
Мөн энэ хурлаар Буриад хэл-аялгууны хэрэглээ Монголд болон ОХУ-ын буриадад ямархуу байгаа, Хэл аялгууны хамрах хүрээ, Хэтийн чиг хандлага, Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр олонд яаж хүрч байгаа талаар ярилцаж, санал бодлоо солилцож байна.






























