Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

”Буриад Поп-Мюзик” шоу тоглолт болно

ОХУ, Буриад Улсын поп-рок эстрадын уран бүтээлчдийн “Buriad Pop-Stars” нэгдэл томоохон бүрэлдэхүүнтэйгээр нийслэл хотноо уран бүтээлийн тоглолтоо 12 дугаар сарын 03-нд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
”Буриад Поп-Мюзик” шоу тоглолт болно
”Буриад Поп-Мюзик” шоу тоглолт болно. Зураг: МҮОНРТ

ОХУ, Буриад Улсын поп-рок эстрадын уран бүтээлчдийн “Buriad Pop-Stars” нэгдэл томоохон бүрэлдэхүүнтэйгээр нийслэл хотноо уран бүтээлийн тоглолтоо 12 дугаар сарын 03-нд Монгол Бөхийн өргөөнд тоглох гэж байгаа билээ. “Buriad Pop-music” шоу концертыг ганцхан удаа Улаанбаатар хотноо тоглох бөгөөд тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Buriad Pop-Stars” нэгдэл, Нюанс хамтлаг ажиллаж байгаа юм.

“Buriad Pop-Stars” уран бүтээлийн нэгдлийн бүрэлдэхүүнд ОХУ болоод Буриадад алдартай дуучин Елена Борохитова, Дарима Цырендондопова, Чингис Раднаев, Дулма Сунрапова, Мэдэгма Доржиева, Хатагур зүү, Валико Гаспарян, Орчин үеийн бүжгийн Капучино, Угол зрения хамтлагууд ирж Монголын залуучууд үзэгч олонд шинэлэг, өвөрмөц, гайхалтай шоу тоглолтыг үзүүлэхээр бэлдээд байна.

Тус “Buriad Pop-Stars” уран бүтээлийн нэгдэл тоглолтондоо аялгуу дуу, бүжгийн гайхамшигт хэмнэл хөдөлгөөнүүдээр эрч хүчийг мэдрүүлэхээс гадна байгалийн үзэсгэлэн хосолсон газар болох Байгал далайн “Baikal Riviera” жуулчны баазад амрах эрхээр үзэгчдийн дундаас нэг хосыг азтанаар шалгаруулж урамшуулна. Уг тоглолтыг ОХУ-ын Буриад Улсын Соёлын яамны сайд Тимур Цебыков, Монголын нэрт зохиолч Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн Сангийн зүгээс талархалтайгаар хүлээн авч дэмжлэг үзүүлж байгаа юм.

Хуваалцах