Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Буриад сурын харваа

Манай улсад сур харвааны үндсэн гурван хэлбэр байдаг бөгөөд тэдгээр нь халх, урианхай, буриад зэрэг төрлүүдюм. Эдгээрээс Буриад сурын харваа нь ихээхэн өвөрмөц бөгөөд энэ талаар товч танилцуулья.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Буриад сурын харваа
Буриад сурын харваа. Зураг: МҮОНРТ

Манай улсад сур харвааны халх, урианхай, буриад гэсэн үндсэн гурван хэлбэр байдаг. Эдгээрээс буриад сурын харваа нь ихээхэн өвөрмөц бөгөөд энэ талаар товч танилцуулья. Буриад сурын харваа нь 40 буюу 30 метр нум, 30 буюу 20 метр нум гэсэн хоёр зайнаас харвадаг. Сураа өргөж харвадаг талбайг зураахай гэнэ. Зураахай нь 4х4 метрийн хэмжээтэй байх бөгөөд сурыг сайн шахаж өгдгөөрөө онцлогтой. Сур өрөх шугамаас хоёр тийш хоёр метрийн зайд газрыг зураахай талдаа эгц эрмэгтэй, зураахайн гадна талаас налуугаар дөрвөн метр урттай, 15 см орчим гүн ухах бөгөөд энэ ухсан газрыг харвах талынхыг “урт ганга”, нөгөө талынхыг нь “арын ганга” гэдэг. Буриад сурын багийн харваанд зураахайн хоёр талаас “урд эхэн”, “хойд эхэн” гарч харвадаг учраас нэг зураахайд 80х4метрээс багагүй тэгш гадаргуутай, хайрга чулуугүй талбай шаардагддаг байна. Манай улсад Буриад харваагаар Дорнодчууд хамгийн олон амжилтыг гаргасан байдаг ажээ.

Хуваалцах