Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Буриад сурын харвааны цэц мэргэд тодорлоо

Ховд, Баян- Өлгий, Завхан, Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Дорнод зэрэг аймгийн хот хөдөөгийн эрэгтэй 165 гаруй, эмэгтэй 60, нийт 225 харваач 9 зураахай дээр цэц мэргэнээ сорьлоо,

МН
Монгол наадам 2016

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Буриад сурын харвааны цэц мэргэд тодорлоо
Буриад сурын харвааны цэц мэргэд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Буриад сурын харвааны төрөлд эрэгтэй 165 гаруй, эмэгтэй 60, нийт 225 харваач 9 зураахай дээр цэц мэргэнээ сорьлоо.

Эрэгтэй харваачдаас:

I байр: Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Баяндун сумын харьяат, “Аш-Авгад” ХХК-ийн харваач, Буриад сурын гоц мэргэн, Олон улсын хэмжээний мастер О.Сүхбаатар 59/8 оноогоор

II байр: Дорнод аймгийн Сэргэлэн сумын уугуул, “Буйрын хөх давалгаа” аялал жуулчлалын компанийн харваач, Буриад сурын улсын мэргэн, спортын мастер З.Ариунбат 59/4 оноогоор

III байр: Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, Орхон аймаг, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Баяжуулах фабрикийн харваач, "Хангарьд" спорт хорооны тамирчин, Буриад сурын спортын мастер Н.Өлзийхутаг 58/10 оноогоор

IV байр: Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул залуу харваач Н.Алтантулга 58/10 оноогоор

V байр: Дорнод аймгийн Баяндун сумын харьяат Д.Дугарсүрэн 58/6 оноогоор тус тус эзэллээ.

Эмэгтэй харваачдаас:

I байр: Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Буриад сурын спортын дэд мастер Э.Оюунжаргал 55/4 оноогоор

II байр: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат, Буриад сурын спортын мастер Ч.Гандаваа 53/5 оноогоор

III байр: Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, Хүч спорт хорооны тамирчин, Буриад сурын Дархан мэргэн Д.Цэцэг 51 оноогоор

IV байр: Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, УБ хот Багануур дүүргийн харваач М.Мөнхцэцэг 50/5 оноогоор

V байр: Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Хан-Уул дүүрэг, Петровис багийн харваач Б.Бүтваан 49/6 оноогоор тус тус эзэллээ.

Мөн Д. Дугарсүрэн (58/6 оноогоор), Н.Алтантулга (58/10 оноогоор) нар Спортын мастерын, Х. Болдбаатар (54 / 10 оноогоор), Х.Баасанхүү (55/5 оноогоор) спортын дэд мастерын болзол хангажээ.

Хуваалцах