Буриад улсын уран бүтээлчид маргааш ирнэ
Энэ сарын 07-нд ОХУ-ын Буриадын Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдийн "Байкал опера" гала тоглолт ДБЭТ-т болно.
Мэдээллийн алба

Энэ сарын 07-нд ОХУ-ын Буриадын Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдийн "Байкал опера" гала тоглолт ДБЭТ-т болно.
13 хүний бүрэлдэхүүнтэй Буриадын уран бүтээлчид тоглолтын өмнөх өдөр буюу маргааш манай оронд ирнэ.
Тоглолтонд ОХУ-ын Гавьяат жүжигчин О.Хингеев, Д.Занданов, СССР-ийн Ардын жүжигчин Т.Шойдагбаева, Буриад улсын Ардын жүжигчин Н.Мөнхзул, Буриад улсын төрийн шагналт Б.Дамбиев, Олон улсын уралдааны шагналт Д.Шагдуров нар болон ДБЭТ-ын уран бүтээлчид оролцоно.
Тоглолтын хөтөлбөрт алдарт хөгжмийн зохиолч Ж.Бизе, Ж.Пуччини, Ж.Верди, Ж.Россини, А.Бородин, Гершвин, Доницетти нарын сор бүтээлүүдийн хэсгүүд багтаж байгаа бөгөөд Буриадын Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын дуучидтай УДБЭТ-ын симфони оркестрын бүрэлдэхүүнтэй хамтран тоглоно.
ОХУ-ын Буриадын Улсын дуурь бүжгийн театрын тухай товч танилцуулахад 1939 онд байгуулагдаж, 1949 онд "Эрдмийн театр" цол авчээ.


















