Буриадаас хоёр медаль хүртлээ
57 кг-ын жинд өсвар үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Насанбуян мөнгө, 86 кг-д спортын мастер М.Оргилох хүрэл медаль хүртэж 70 кг-д Д.Тэнгис тавдугаар байрт шалгарчээ.
Мэдээллийн алба

ЗХУ-ын баатар Базар Ринчиногийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээн Буриадын Забайгальд боллоо.
57 дахь удаагийн тэмцээнд манай улсаас "Хасу-Мегастарс" клубийн гурван тамирчин оролцсноос нэг мөнгө, нэжгээд хүрэл медаль хүртэв.
57 кг-ын жинд өсвар үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Насанбуян мөнгө, 86 кг-д спортын мастер М.Оргилох хүрэл медаль хүртэж 70 кг-д Д.Тэнгис тавдугаар байрт шалгарчээ.
Тэмцээнд Буриадын шигшээд данстай Алдар Бальжинимаев, Булат Батоев, Тамир Гармаев, Солбон Түмэнбаяров тэргүүтэй 150 гаруй бөх зодоглосон. Олон улсын шүүгч, ОУХМ Х.Ганболд тэмцээний шилдэг шүүгчээр тодров.


















