Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Буриадууд уламжлалт тэмцээнийхээ нэрийг өөрчилж “Байгаль опен” болгожээ

24 дэх удаагийн тэмцээн эрэгтэйчүүдийн 10 жингээс гадна эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 гэсэн олимпийн зургаан жингийн ангилалд болох юм. Буриад бүсгүйчүүдийн амжилт жилээс жилд өсч байгаатай холбогдуулан зургаан жилийн дараа эмэгтэйчүүдийн ангиллйг тэмцээндээ оруулах шийдвэрийг гаргажээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Буриадууд уламжлалт тэмцээнийхээ нэрийг өөрчилж “Байгаль опен” болгожээ
Буриадууд уламжлалт тэмцээнийхээ нэрийг өөрчилж “Байгаль опен” болгожээ. Зураг: МҮОНРТ

Манай тамирчдын жил бүр олноороо очиж оролцдог уламжлалтай тэмцээний нэг Буриадын Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит тэмцээн энэ сарын 17-19-нд Улаан-Үд хотын спорт цогцолборт болно.

Тэгвэл тус тэмцээн энэ жилээс “Байгаль Опен” нэртэйгээр зохион байгуулагдахаар болсон байна.

24 дэх удаагийн тэмцээн эрэгтэйчүүдийн 10 жингээс гадна эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 гэсэн олимпийн зургаан жингийн ангилалд болох юм. Буриад бүсгүйчүүдийн амжилт жилээс жилд өсч байгаатай холбогдуулан зургаан жилийн дараа эмэгтэйчүүдийн ангиллйг тэмцээндээ оруулах шийдвэрийг гаргажээ.

“Байгаль Опен”-д манай улсаас “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт гавьяат тамирчин О.Насанбурмаа, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий мөнгөн медальт гавьяат тамирчин Б.Номин, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, Б.Шоовдор тэргүүтэй 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй өргөн баг оролцоно.

Хуваалцах