Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Буриадын боксын холбооны ерөнхийлөгч МҮОХ-нд зочиллоо

Доржиев Валерий Пурбуевичийн хоёр орны боксын спортын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж "Олимпийн алдар" одонгоор шагнаж, цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Буриадын боксын холбооны ерөнхийлөгч МҮОХ-нд зочиллоо
Буриадын боксын холбооны ерөнхийлөгч МҮОХ-нд зочиллоо. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Ардын их хурлын гишүүн, Буриадын боксын холбооны ерөнхийлөгч Доржиев Валерий Пурбуевичийг хүлээн авч уулзлаа. Доржиев Валерий Пурбуевич ирэх аравдугаар сарын 1-14-нд зохион байгуулагдах эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулах хорооны дарга аж.

Түүнчлэн дээрх уулзалтын үеэр Доржиев Валерий Пурбуевичийн хоёр орны боксын спортын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж "Олимпийн алдар" одонгоор шагнаж, цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцжээ.

Хуваалцах