Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бурхан багшийн анхны сургаалаа айлдсан их дүйчин өдөр тохиож байна

Жил бүрийн зуны сүүл сарын шинийн 4-нд Бурхан багшийн “Номын хүрд эргүүлсэн буюу анх сургаалаа айлдсан” их дүйчин өдөр тохиодог билээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бурхан багшийн анхны сургаалаа айлдсан  их дүйчин өдөр тохиож байна
Бурхан багшийн анхны сургаалаа айлдсан их дүйчин өдөр тохиож байна. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн зуны сүүл сарын шинийн 4-нд Бурхан багшийн “Номын хүрд эргүүлсэн буюу анх сургаалаа айлдсан” их дүйчин өдөр тохиодог билээ. Энэ өдөр өнөөдөр тохиож байна. Ингээд үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулъя.

ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД /06:00-08:00/
06:00 Сожин хүртээнэ /нэг өдрийн сахил/

ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛБАЙД /11:00-14:00/
Нээлтийн үйл ажиллагаа
11:00 Хөтлөгч энэ өдрийн үйл ажиллагааг, мөн ирсэн зочдоо товч танилцуулна
хүндэт зочдоор судар залахыг урина
11:05 Судар зална
11:10 Манзушир хутагт “ Сандуйн жүд” судрын тухай айлдана
11:20 Үндэсний төв номын сан /Дэлхийн өвд бүртгэгдсэн тухай/
11:25 Чойжамц хамба Дүйчэн өдрийн тухай /Номын хүрд эргүүлсэн тухай /
11:35 Дамбажав хамба /Дөрвөн үнэний тухай/
11:45 “Жалав цогдол” номыг аялгуулан уншина
11:55 Чоймаа багш /Бурханы шашины боловсролд үзүүлсэн нөлөө/
12:05 Пүрэвбат /Монголчуудын ном судрыг бүтээж ирсэн түүх/
12:10 Байгууллагуудын танилцуулга
13:20 Хаалт арга хэмжээ /21 дарь эхийн магтаал/

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САНД /10:00- 17:00/
Хосгүй үнэт номын үзэсгэлэн /үнэ төлбөргүй/
/Есөн эрдэнийн ганжуур, Сандуйн жүд зэрэг дээдийн номын үзэсгэлэн болно/
Дээдийн номын үзэсгэлэн /Соёлоор гийгүүлэхүй ТББ/

МБШТӨВ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД /17:30-19:30/
17:30 Сандуйн жүд судрын тайлбар лүн өгөх
18:00 Үлгэрийн цаг
18:30 Маани хөгжөөх
19:00 Гороо хийх

Уншигч та бүхэнд "Өнөөдөр Гандантэгчинлэн хийдэд" гэрэл зургийн сурвалжлагыг толилуулъя.

Хуваалцах