"Бүрхүүл" үзэсгэлэн өнөөдөр хөшгөө нээнэ
Монгол-Солонгосын Гранд-Арт залуу уран бүтээлчийн наадмын тэргүүн шагналт, Японы хувцас загварын 47 дахь "Hempel Fashion Award Beijing" орон улсын уралдааны шагналт,
Мэдээллийн алба

Монгол-Солонгосын Гранд-Арт залуу уран бүтээлчийн наадмын тэргүүн шагналт, Японы хувцас загварын 47 дахь "Hempel Fashion Award Beijing" орон улсын уралдааны шагналт, "Vision-2010" хувцас загварын шоуны "Шилдэг дизайнер"-ын шагналт уран бүтээлч Б.Дөлгөөн бие даасан үзэсгэлэнгээ толилуулах гэж байна.
“Бүрхүүл” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 18:30 цагт “976 Арт галерей"-д хөшгөө нээх юм. Дашрамд дурдахад, Б.Дөлгөөн Хятад, Япон, Солонгос, Хонгконг, АНУ, Герман, Франц, Непал, Белги улсад зохион байгуулагдсан үзэсгэлэн, уралдаанд дүрслэх урлаг, хувцас загварын бүтээлүүдээрээ амжилттай оролцож байсан билээ.


















