Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Бөртэ чоно -2013” шилдгүүдээ тодрууллаа

Монгол Улсын спортын шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно 2013” ёслол өчигдөр болж өндөрлөсөн. Оны шилдгүүдийг уламжлал ёсоор Монголын Спортын сэтгүүлчдийн холбооны сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бөртэ чоно -2013” шилдгүүдээ тодрууллаа
“Бөртэ чоно -2013” шилдгүүдээ тодрууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын спортын шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно 2013” ёслол өчигдөр болж өндөрлөсөн. Оны шилдгүүдийг уламжлал ёсоор Монголын Спортын сэтгүүлчдийн холбооны сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулсан байна.

Тодруулбал, 2013 оны Монгол Улсын спортын шилдгүүдийг тодруулах санал асуулгад МССХ-ны гишүүн, спортын сэдвээр дагнан бичдэг 116 сэтгүүлч оролцож, саналаа ирүүлснээс дараах тамирчид оны шилдгээр тодорчээ.

2013 оны шилдэг тамирчид:

  1. Мөнхбатын Уранцэцэг /Жүдо бөх. 1069 оноо/

  2. Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ /Бокс. 870 оноо/

  3. Соронзонболдын Батцэцэг /Чөлөөт бө. 802 оноо/

  4. Дашдаваагийн Амартүвшин /Жүдо бөх. 665 оноо/

  5. Ганзоригийн Мандахнаран /Чөлөөт бөх. 596 оноо/

  6. Очирбатын Насанбурмаа /Чөлөөт бөх. 360 оноо/

  7. Бат-Очирын Сэр-Од /Хөнгөн атлетик. 319 оноо/

  8. Эрдэнэчимэгийн Сумьяа /Чөлөөт бөх. 275 оноо/

  9. Гунаажавын Эрхэмбаяр /Үндэсний бөх. 261 оноо/

  10. Готовдоржийн Өсөхбаяр /Уулын спорт. 190 оноо/

2013 оны шилдэг баг:

3 х 3 эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг 38 саналаар

2013 оны шилдэг дасгалжуулагч:

  1. Ш.Цэвэлмаа /Жүдо бөх. 192 оноо/

  2. Б.Батбаяр /Чөлөөт бөх. 149 оноо/

  3. З.Дүвчин /Чөлөөт бөх. 130 оноо/

Түлхүүр үг:“Бөртэ чоно -2013” шилдгүүдээ тодрууллаа
Хуваалцах