Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Бөртэ чоно-2014"-ийг МҮОНТ-ээр шууд дамжуулна

Монголын үндэсний олимпийн хорооноос зохион байгуулан спортын оны шилдэгт олгодог "Бөртэ чоно-2014" тэргүүн дээд шагнал гардуулах ёслолыг МҮОНТ шууд дамжуулах гэж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Бөртэ чоно-2014"-ийг МҮОНТ-ээр шууд дамжуулна
"Бөртэ чоно-2014"-ийг МҮОНТ-ээр шууд дамжуулна. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олимпийн хорооноос зохион байгуулан спортын оны шилдэгт олгодог "Бөртэ чоно-2014" тэргүүн дээд шагнал гардуулах ёслолыг МҮОНТ шууд дамжуулах гэж байна. Ёслол хүндэтгэлийн арга хэмжээ маргааш буюу арванхоёрдугаар сарын 25-ны пүрэв гарагийн 21:00 цагаас МҮОНТ-ийн 600-гийн их студид болох юм.

Спортын оны шилдэгт нэр дэвшигчдийг Монголын спортын 100 гаруй сэтгүүлч саналаа өгөн оролцож тодруулсан. Ингэхдээ нэг сэтгүүлч гурван нэр дэвшигчид санал өгч, өнгөрөгч 22-ны өдөр хүртэл саналаа илгээсэн байна.

Энэ жилийн "Бөртэ чоно-2014" тэргүүн дээд шагнал гардуулах арга хэмжээ анх удаа буюу олон улсын жишгээр эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчныг нэрлэх юм. Мөн оны шилдэг тамирчид, спорт тоглоомын баг, дасгалжуулагч гэсэн номинацид шилдгүүд маргааш орой тодорно

Хуваалцах