Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Бөртэ чоно-2014"-ийн олимпизмийн шилдгүүдийг нэрлэлээ

Монголын үндэсний олимпийн хорооны "Бөртэ чоно-2014" тэргүүн дээд шагнал гардуулах арга хэмжээний олимпизмийн шилдгүүдийг нэрлэлээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Бөртэ чоно-2014"-ийн олимпизмийн шилдгүүдийг нэрлэлээ
"Бөртэ чоно-2014"-ийн олимпизмийн шилдгүүдийг нэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олимпийн хорооны "Бөртэ чоно-2014" тэргүүн дээд шагнал гардуулах арга хэмжээний олимпизмийн шилдгүүдийг нэрлэлээ.

Оны шилдэг олимпийн танхимаар Нийслэлийн тэргүүний 84 дүгээр сургуулийн "Москва" олимпийн танхим, шилдэг олимпийн зөвлөлөөр Өмнөговь аймгийн "Афин" олимпийн зөвлөлийг шалгарууллаа. Харин шилдэг олимпийн зүтгэлтнээр Монголын хөнгөн атлетикийн холбооны Х.Зоригтбаатар, Спорт холбооны шилдэг нарийн бичгийн даргаар Монголын хүндийг өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Даваадорж, Спорт холбооны шилдэг ерөнхийлөгчөөр Таэквондагийн холбооны ерөнхийлөгч Д.Энхбат нар "Бөртэ чоно"-ын эздээр тодорлоо.


Энэ жилийн шилдэг спортын холбоогоор гурван холбоог нэрлэсэн юм. "Монголын жүдо бөхийн холбоо", "Монголын чөлөөт бөхийн холбоо", "Монголын олимпийн боксын холбоо" тус тус шилдэг холбоогоор шалгарсан бол оны шилдэг шүүгчээр Чөлөөт бөхийн олон улсын шүүгч Б.Төмөрбаатар тодорлоо.

Харин оны шилдэг залуу тамирчнаар энэ онд Залуучуудын дэлхийн аваргад түрүүлж, Азийн наадмын мөнгө, гран-при тэмцээний мөнгөн медаль хүртсэн Ө.Дүүрэнбаяр тодорч, оны шилдэг спортын багаар Азийн наадмын шилдэг наймд шалгарсан О.Баярцогт дасгалжуулагчтай сагсан бөмбөгийн шигшээ баг тодорсон юм.


Хуваалцах