Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Бөртэ чоно-2014”-ийн санал асуулга явагдаж байна

Монголын спортын шилдэг тамирчдыг тодруулдаг “Бөртэ чоно-2014” наадмын санал асуулга дуусах шатандаа оржээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бөртэ чоно-2014”-ийн санал асуулга явагдаж байна
“Бөртэ чоно-2014”-ийн санал асуулга явагдаж байна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд, Монголын спортын шилдэг тамирчдыг тодруулдаг “Бөртэ чоно-2014” наадмын санал асуулга дуусах шатандаа оржээ. Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд гишүүнчлэлтэй 100 орчим сэтгүүлч энэ удаагийн санал асуулгад оролцож байгаа бөгөөд 70 сэтгүүлч саналаа ирүүлээд байгаа ажээ.

Спортын салбарт ажилладаг сэтгүүлчид гурван тамирчинд санал өгнө. Энэ удаагийн наадамд 18 тамирчин 2014 онд үзүүлсэн амжилтаараа нэр дэвшиж байгаа ажээ. “Бөртө чоно-2014” наадам арванхоёрдугаар сарын 25-нд болох ба ёслол хүндэтгэлийн арга хэмжээг МҮОНТ оройн 21:00 цагаас шууд дамжуулна.

Хуваалцах