“Бөртэ чоно-2021”-ийн шилдгийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчнаар Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар шалгарлаа
Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно-2021” ёслолын арга хэмжээ өнөөдөр МҮОНРТ-ийн “Студи-600”-д боллоо.
Мэдээллийн алба

Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно-2021” ёслолын арга хэмжээ өнөөдөр МҮОНРТ-ийн “Студи-600”-д боллоо.
Ийнхүү шилдгүүдийг дараах байдлаар танилцуулья.
Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин - Ц.Цогтбаатар /жүдо бөх/
Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин - М.Уранцэцэг /жүдо бөх/

Шилдэг олимпын танхим - Хөвсгөл аймгийн "Сод-Эрдэм" ЕБС

Шилдэг олимпын зүтгэлтэн – ш.лхачинжав

Шилдэг олимпын зөвлөл – Орхон аймгийн "Атланта" олимпын зөвлөл

Шилдэг спортын сэтгүүлч - МҮОНТ-ийн “Монголын спортын нэгэн зуун” төслийн баг

Спортын шилдэг ивээн тэтгэгч - MSC coca cola компани

Спортын шилдэг ивээн тэтгэгч - Скайтел гурпп

Шилдэг баг - 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ

Спортын шилдэг бүтээн байгуулалт - “Степпе Арена”

Олимпын төрлийн шилдэг холбоо - Монголын чөлөөт бөхийн холбоо

Олимпын төрлийн шилдэг холбоо - Монголын жүдо бөхийн холбоо
Шилдэг шүүгч - Т.Энхцэцэг /жүдо бөх/

Олимпын бус шилдэг холбоо - Монголын жюү жицүгийн холбоо

Шилдэг менежменттэй холбоо - Монголын хөлбөмбөгийн холбоо

Ажил мэргэжлийн шилдэг байгууллага - Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв

Шилдэг дасгалжуулагч - Б.Баттулга /чөлөөт бөх/

Шилдэг дасгалжуулагч - Х.Болдбаатар /жүдо бөх/
Шилдэг дасгалжуулагч - Д.Баттулга /пауэрлифтинг/

Шилдэг залуу тамирчин – Д.Отгонжаргал /чөлөөт бөх/

Паралимпын шилдэг тамирчин - Э.Содномпилжээ

Шилдэг эмэгтэй тамирчин - М.Анхцэцэг /хүндийг өргөлт/
Шилдэг эмэгтэй тамирчин - Б.Болортуяа /чөлөөт бөх/

Шилдэг эрэгтэй тамирчин - М.Лхагвагэрэл /чөлөөт бөх/

Шилдэг эрэгтэй тамирчин - Саеид Моллаей /жүдо бөх


















