Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Бөртэ” шилдэг хамтлагаар шалгарлаа

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн “Бөртэ” хамтлаг 2019 онд БНСУлсад зохион байгуулагдсан олон улсын хүүхдийн урлагийн наадамд оролцож, “Шилдэг хамтлаг”-аар шалгарчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бөртэ” шилдэг хамтлагаар шалгарлаа
“Бөртэ” шилдэг хамтлагаар шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн “Бөртэ” хамтлаг 2019 онд БНСУлсад зохион байгуулагдсан олон улсын хүүхдийн урлагийн наадамд оролцож, “Шилдэг хамтлаг”-аар шалгарчээ.

Тус хамтлаг нь аймгийн хүүхдийн урлагийн “Яргуй” наадмын хошой алт, мөнгөн медальт, “Хараацай” олон улсын хүүхдийн урлагийн наадмын Гранпри шагналт, “Бүжгийн ертөнц” улсын уралдааны хүрэл медальтай аж. Бөртэ хамтлагийн багшаар СТА Б.Нямсүрэн ажилладаг бөгөөд 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд “Тогоруу биелгээ” бүжгээ бүжиглэсэн байна.

Мөн Мөнгөнморьт сумын өөр нэгэн бүжгийн хамтлаг бол “Мөнгөн долгио-3” хамтлаг юм. Аймгийн хүүхдийн урлагийн “Яргуй” наадмын 3 удаагийн алт, 1 удаагийн мөнгөн медальт, “Бүжгийн ертөнц” улсын уралдааны мөнгөн медальт тус хамтлаг 2017 онд БНСУ-д зохион байгуулагдсан Зүүн хойд Азийн орнуудын “Саммит”-ын арга хэмжээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож байжээ.

Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ

Хуваалцах