Бүс нутгийн орнууд АНУ-ын цэргийн ажиллагаанд татагдахаас зайлсхийж байна
Ойрхи Дорнодод АНУ-Ираны мөргөлдөөн хурцадсантай холбоотойгоор бүс нутгийн хэд хэдэн улс агаарын орон зайгаа хаах, эсвэл АНУ-ын цэргийн ажиллагаанд ашиглуулахгүй байх шийдвэр гаргасан талаар олон улсын эх сурвалжууд мэдээлсээр байна.
Мэдээллийн алба

Ойрхи Дорнодод АНУ-Ираны мөргөлдөөн хурцадсантай холбоотойгоор бүс нутгийн хэд хэдэн улс агаарын орон зайгаа хаах, эсвэл АНУ-ын цэргийн ажиллагаанд ашиглуулахгүй байх шийдвэр гаргасан талаар олон улсын эх сурвалжууд мэдээлсээр байна.Сүүлийн өдрүүдэд Ирак, Израиль, Бахрейн, Кувейт зэрэг улс агаарын орон зайгаа хаасан бөгөөд бүс нутгийн нислэгүүдэд томоохон саатал үүссэн байна. Мөн Катар хэсэгчлэн нээсэн боловч тогтмол нислэгүүдийг түр зогсоосон талаар мэдээлжээ.Үүнээс өмнө АНУ, Израилийн Иранд хийсэн цохилтын дараа Иран, Ирак, Кувейт, Бахрейн, Катар, Сири зэрэг улс агаарын орон зайгаа хааж, бүс нутгийн нислэгүүд өргөн хүрээнд саатсан талаар нислэгийн хяналтын мэдээлэлд дурдсан байна.Мөн Ирак дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас гаргасан мэдээлэлд Иракийн агаарын орон зай хаагдсан, арилжааны нислэгүүд зогссон гэж анхааруулсан байна.Нөгөө талаас зарим улсуудаас АНУ-ын Ираныг чиглэсэн цэргийн ажиллагаанд шууд оролцохоос татгалзсан шийдвэрүүд гарч эхэлжээ. Тухайлбал:Испани - АНУ-ын Ираны эсрэг ажиллагаанд ашиглах Рота, Морон баазуудыг ашиглуулахгүй гэж мэдэгдсэн,Шийдвэрийг олон улсын хууль, НҮБ-ын дүрэмтэй нийцүүлэх шаардлагатай гэж тайлбарласан байна.Мөн зарим Персийн булангийн орнууд өмнө нь АНУ-ын нислэг болон бааз ашиглуулах асуудалд хязгаарлалт тавьсан талаар шинжээчид дурдсан байна.Нислэгийн хөдөлгөөний мэдээллүүдээс харахад:Ираны агаарын орон зай хаагдсанПерсийн булангийн гол нислэгийн коридорууд тасалдсанНислэгүүд Египет, Кавказ, Төв Азиар тойрох маршрутад шилжсэн байнаАжиглагчдын үзэж буйгаар бүс нутгийн улс орнууд:Ираны хариу довтолгооноос болгоомжилжДотоод аюулгүй байдлаа хамгаалахГазрын тос, далайн тээврийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор ийм шийдвэрүүд гаргаж байгаа аж.Ийнхүү АНУ-ын Ираныг чиглэсэн цэргийн ажиллагаа өргөжих магадлал нэмэгдэхийн хэрээр бүс нутгийн хэд хэдэн улс агаарын орон зайгаа хаах, хязгаарлах шийдвэр гаргаж, нислэгийн урсгалд томоохон өөрчлөлт гарч байгааг ажиглагчид онцолж байна.


















