Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бусад гарагаас нар хэрхэн харагддаг вэ

Наргүйгээр бид амьдралыг төсөөлөх боломжгүй юм. Нар мандаж, жаргах мөчийг харж сэтгэлийн тайтгарал авахад дургүй хүн байхгүй болов уу. Тэгвэл та өөр гарагт нар хэрхэн харагддагийг төсөөлж байсан уу.

Б.
Б.Назкеш

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Бусад гарагаас нар хэрхэн харагддаг вэ
Бусад гарагаас нар хэрхэн харагддаг вэ. Зураг: МҮОНРТ

Наргүйгээр бид амьдралыг төсөөлөх боломжгүй юм. Нар мандаж, жаргах мөчийг харж сэтгэлийн тайтгарал авахад дургүй хүн байхгүй болов уу. Тэгвэл та өөр гарагт нар хэрхэн харагддагийг төсөөлж байсан уу. Та бүхэнд огторгуй судлаач Рон Миллерийн олон жилийн турш цуглуулсан гараг ертөнцийн гайхамшгийг харуулсан зургаас толилуулж байна.

Буд гариг

Буд гараг нарнаас 60 сая км зайд оршдог. Энэ нь нар дэлхий хоёрын хоорондох зайны 39 хувьтай тэнцэнэ. Буд гарагт нар дэлхийтэй харьцуулахад 3 дахин хурц тусна.

Сугар гариг

Сугар гараг нарнаас 108 сая км зайтай. Энэ нь нар дэлхий хоёрын хоорондох зайны 72 хувьтай тэнцэнэ. Сугар гараг дахь хийн бүтэцтэй өтгөн үүлнээс нар маш бүдэг харагддаг байна.

Ангараг гариг

Улаан нүдэн гараг нарнаас 230 сая км зайд оршдог. Энэ нь дэлхийтэй харьцуулахад 1.5 дахин хол зай гэсэн үг. Гэвч нарны туяа тусахад хол зай биш агаар мандал дахь тоосон бүтцэд салхи саад болдог байна.

Бархасбадь гариг

Бархасбадь гарагийн дагуулуудын нэг Европагаас нар болон Бархасбадь ингэж харагддаг байна. Бархасбадь нар хоёрын хоорондох зай 779 сая км (Нарнаас дэлхий хүртэлх зайнаас 5.2 дахин их). Агаар мандлын давхаргыг цоолж орсон нарны туяа Бархасбадийг улаан хүрээтэй харагдуулдаг байна.

Санчир гариг

Санчир бол огторгуйн хамгийн сайн судлагдсан гарагийн нэг юм. Нар, Санчир хоёрын зай 1.5 тэрбум км. Энэ нь дэлхий-нарны зайнаас 9.5 дахин их. Нарны туяа усны дусал болон хийд тусч олон од, солонгууд харагдана.

Тэнгрийн ван гариг

Тэнгэрийн ваны дагуулуудын нэг Ариэлтьдээс авсан зураг. Нарнаас 2.8 тэрбум км газар хол байдаг болохоор нарны дулаан илч ирдэггүй. Энэ нь манай гараг болон нар хоорондын зайнаас 19 дахин хол зай юм.

Далай ван гариг

Далай ваны дагуул Тритонаас авсан зураг. Нар дэлхийн хоорондын зайнаас 30 дахин их буюу 4.5 тэрбум км зайтай. Тус гараг тос болон хийн бүрхүүлтэй учир нар сайн харагддаггүй.

Дэлхий ван гариг

Нарнаас хамгийн хол байдаг Дэлхий ван гарагаас нар жижигхэн цэг мэт харагддаг. Нар, дэлхий хоорондын зайнаас 40 дахин буюу 6 тэрбум километрт оршдог байна. Дэлхий ван дахь нарны гэрэл дэлхийтэй харьцуулахад 1600 дахин бүдэг аж.

Эх сурвалж: www.huffingtonpost.com

Хуваалцах