Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бүсийн даншиг наадмаар улсын цол олгохгүй

Аймгуудын баяр наадамд 256-аас дээш бөх барилдуулсан тохиолдолд, мөн бүсийн даншиг наадмуудаар аймгийн цол олгосон тохиолдолд бөхчүүдийн амжилтыг хүчингүйд тооцно гэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүсийн даншиг наадмаар улсын цол олгохгүй
Бүсийн даншиг наадмаар улсын цол олгохгүй. Зураг: МҮОНРТ

Үндэсний их баяр наадам ардын хувьсгалын 94 жилийн ой хоног хоногоор дөхсөөр байна. Жил жилийн улсын их баяр наадмын өмнө аймгууд баяр наадмаа хийдэг. Энэ жилийн тухайд аймгууд долоодугаар сарын 8-11-ний өдрүүдэд аймгийн баяр наадмаа хийхээр товложээ. Харин жил бүр Засгийн газрын тогтоолоор зохион байгуулдаг бүсийн даншиг наадам энэ жил дөрвөн аймагт болно. Эдгээр аймгууд долоодугаар сарын 25-27-ны өдрүүдэд бүсийн даншиг наадамтай хамтатган аймгийн баяр наадмаа хийх юм. Аймгуудын баяр наадамд 256-аас дээш бөх барилдуулсан тохиолдолд, мөн бүсийн даншиг наадмуудаар аймгийн цол олгосон тохиолдолд бөхчүүдийн амжилтыг хүчингүйд тооцно гэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэж байна. Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан ярьж байна.

Өнгөрсөн жил Хөвсгөл, Говь-Алтай аймаг 512 бөх барилдуулсан. Гэсэн ч баяр наадмын тухай хуулийн дагуу цол хүртсэн бөхчүүдийн амжилтыг хүчингүйд тооцоод байсан. Харин Хөвсгөл аймгийн баяр наадмаар цол хүртсэн бөхчүүдийн амжилтыг нэг даваагаар бууруулж олгосон бол Говь-Алтай аймгийн баяр наадмаар цол хүртсэн бөхчүүдийн амжилт хүчингүй хэвээр байгаа юм.

Хуваалцах