Буудлага спортын Залуучуудын УАШТ болно
Энэ жилийн тэмцээн эрэгтэй ес, эмэгтэй зургаан дасгалаар зохион байгуулагдахаар заавар, удирдамж нь батлагджээ.
Мэдээллийн алба

Буудлага спортын Залуучуудын УАШТ-ийг ирэх тавдугаар сарын 01-07-нд болно.
Уг тэмцээний зорилго нь буудлага спортоор хичээллэх тамирчдын эгнээг өргөжүүлэх, шинэ залуу авьяаслаг тамирчдыг төрүүлэх, буудлага спортыг нийтийн хүртээл болгон сурталчилах, 2019-2020 онд зохиогдох залуучуудын олон улс, тив дэлхийн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, спортын амжилтыг ахиулахад оршиж байна.
Энэ жилийн тэмцээн эрэгтэй ес, эмэгтэй зургаан дасгалаар зохион байгуулагдахаар заавар, удирдамж нь батлагджээ.
Уг зааврыг дараах байдлаар танилцуулж байна.


















