Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Буудлагын Азийн аваргаас хос хүрэл медаль хүртлээ

Кувейт улсад 13 дахь удаагийн буудлагын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Буудлагын Азийн аваргаас хос хүрэл медаль хүртлээ
Буудлагын Азийн аваргаас хос хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Кувейт улсад 13 дахь удаагийн буудлагын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ удаагийн тэмцээнд 32 улсын 1500 тамирчин оролцож байгаа юм. Монголын баг залуучууд, насанд хүрэгчдийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр Кувейтийг зорьсон. Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Гантуул нар багаараа хүрэл медаль хүртлээ.

Энэ дасгалд БНСУ, БНХАУ-ын багууд алт, мөнгөн медалийг хүртжээ. Мөн энэ өдөр Монголын багийн 2 дахь хүрэл медалийг залуучуудын баг авсан байна. Залуучуудын хэвтээ 60 сум буудах дасгалд Т.Золжаргал. О.Есүгэн, Э.Энхмаа нар медалийн тавцанд зогсчээ.

Хуваалцах