Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Буудлагын ДАШТ эхэллээ

Буудлагын Дэлхийн аварга шалгаруулэх тэмцээн өнөөдөр Испани улсын Гранада хотод эхэллээ. 51 дэх удаагийн тус тэмцээнд 100 гаруй орны 2027 буудагч 55 дасгалд цэц мэргэнээ сорих бөгөөд 2016 оны Зуны олимпийн наадмын 64 эрх олгоно.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Буудлагын ДАШТ эхэллээ
Буудлагын ДАШТ эхэллээ. Зураг: МҮОНРТ

Буудлагын Дэлхийн аварга шалгаруулэх тэмцээн өнөөдөр Испани улсын Гранада хотод эхэллээ. 51 дэх удаагийн тус тэмцээнд 100 гаруй орны 2027 буудагч 55 дасгалд цэц мэргэнээ сорих бөгөөд 2016 оны Зуны олимпийн наадмын 64 эрх олгоно.
Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар Монголын буудлага спортын холбооны хүндэт ерөнхийлөгч В.Отгондэмбэрэл, Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Эрдэнэтуяа нар, дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, ОУХМ С.Адилбиш нар ажиллаж байна.
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй 12 буудагч насанд хүрэгчдийн арван дасгалд, спортын мастер Б.Буянбаатар ахлагчтай гурван тамирчин гар буучин залуучуудын дөрвөн дасгалд өрсөлдөнө.
Өнөөдөр хийн урт бууны эрэгтэйчүүдийн дасгалд ОУХМ Н.Баяраа, Б.Бишрэл, Х.Бямбабаатар нар буудна.

Хуваалцах