Буудлагын спортын тамирчид ДАШТ-ээс гурван алтан медаль хүртлээ
эхний өдрийн тэмцээнд 10м-ийн хийн урт бууны төрөлд Ц.Мөнх-Эрдэнэ, 50м-ийн хэвтээ дасгалын эрэгтэй төрөлд С.Батнасан, эмэгтэй төрөлд Н.Цэрэндолгор нар аваргаллаа.
Мэдээллийн алба

Монголын буудлагын спортын холбооны тамирчид ДАШТ-ээс гурван алтан медаль хүртлээ. Тодруулбал, ХБНГУ-ын Зуль хотод зохиогдож буй ахмадуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлсэн. Тэгвэл Монголын тамирчдаас эхний өдрийн тэмцээнд 10м-ийн хийн урт бууны төрөлд Ц.Мөнх-Эрдэнэ, 50м-ийн хэвтээ дасгалын эрэгтэй төрөлд С.Батнасан, эмэгтэй төрөлд Н.Цэрэндолгор нар аваргаллаа.
Сонирхуулахад, тус ДАШТ-д Монгол Улсаа төлөөлж Н.Цэрэндолгор, С.Батнасан, Д.Тунгалаг, Ц.Пүрэвдоо, Д.Сандаг, Р.Энхтуяа, Я.Нацагдорж, Д.Энхтогтвор, Ш.Эрдэмбилэг, Д.Мөнхбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Оролжав, Д.Батдорж, Р.Баяраа нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчин оролцож байна.


















