Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Буудлагын өсвөрийн УАШТ үргэлжилж байна

Буудлагын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн “Техник спортын төв”-д гурван өдөр үргэлжилж дүнгээ гаргана.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Буудлагын өсвөрийн УАШТ үргэлжилж байна
Буудлагын өсвөрийн УАШТ үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Буудлагын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн “Техник спортын төв”-д гурван өдөр үргэлжилж дүнгээ гаргана. Тэмцээн өсвөрийн мэргэн буучдын дунд 10 метрийн хийн гар буу, урт буу гэсэн хоёр ангилалд болж байна.

Энэ жилээс “Сүхбаатарын мэргэн бууч” нэртэй зохион байгуулагдаж буй уг тэмцээнд Улаанбаатар хотын дүүрэг, клубүүдээс гадна Орхон, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нийт 12 багийн 100 гаруй өсвөрийн мэргэн буучид цэц сорьж буй. Тэмцээний аваргууд маргааш тодорно.

Хуваалцах