Бөөрөнцөг шидэлтийн төрлөөр Х.Балжинням хүрэл медаль хүртлээ
Тусгай олимпийн наадмын гурав дахь өдрийн тоглолтын сүүлийн медалийг бөөрөнцөг шидэлтийн төрлөөр Х.Балжинням хүртлээ. Тэрбээр ангилалдаа гуравдугаар байрт орж, хүрэл медаль хүртсэн юм.
Мэдээллийн алба

Тусгай олимпийн наадмын гурав дахь өдрийн тоглолтын сүүлийн медалийг бөөрөнцөг шидэлтийн төрлөөр Х.Балжинням хүртлээ. Тэрбээр ангилалдаа гуравдугаар байрт орж, хүрэл медаль хүртсэн юм.
Тусгай олимпийн наадамд оролцож буй Монголын багийнханд дунд хөдөө орон нутгаас ирж оролцож буй долоон тамирчин багтсан. Тэдний нэг нь Х.Балжинням. Тэрбээр Өмнөговь аймгаас ирсэн. Анхны олон улсын тэмцээндээ оролцож буй. Тийм ч учраас тэмцээний үеэр тактикийн алдаа гаргаж, гуравдугаар байрт жагслаа. Одоо 23 настай тэрбээр Тусгай олимпийн наадамд оролцож медаль хүртсэндээ маш их баярлаж байсан юм.



















