Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Buyo” ухаалаг төхөөрөмж айл гэрийн цэвэр усны хэрэглээг хэмнэнэ

21-р зуунд амьдарч байгаа бидний амьдрах орчин ундны цэвэр усны нөөцөөр өдөр ирэх тусам дутагдаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Buyo” ухаалаг төхөөрөмж айл гэрийн цэвэр усны хэрэглээг хэмнэнэ
“Buyo” ухаалаг төхөөрөмж айл гэрийн цэвэр усны хэрэглээг хэмнэнэ. Зураг: МҮОНРТ

21-р зуунд амьдарч байгаа бидний амьдрах орчин ундны цэвэр усны нөөцөөр өдөр ирэх тусам дутагдаж байна. Хэдийгээр усыг чандмань мэт дээдэлдэг, юугаар ч үнэлж болшгүй үнэ цэнэтэйг нь мэдсээр байж хэмнэх тал дээр төдийлөн гол анхаарлаа хандуулж чадахгүй байсаар байна. Харин технологийн салбарын хөгжүүлэгчид айл гэр, албан тасалгаа, аж ахуй нэгж байгууллагуудын ундны цэвэр усны хэрэглээг хэмнэх ухаалаг төхөөрөмжийг бүтээгээд байгаа юм.

Энэ төхөөрөмжийг вай фай утасгүй интернетийн тусламжтайгаар ажиллуулдаг. Бүй нэртэй төхөөрөмж нь орон сууцны унданы цэвэр ус, бохир ус, үүний дотор бүтэн автомат үйлдлийн системээр ажиллаж их хэмжээний ус ашигладаг угаалгын автомашины усны хэрэглээнд хяналт тавьдаг юм. Хэрэв ямар нэгэн техникийн гэмтлийн улмаас ус алдах тохиолдолд усны хоолойг шууд хаах хүртэл үйлдлийг хийх боломжтой гэдгийг онцолж байгаа юм байна. Усны хэрэглээнийхээ урсгал мэдээллийг ухаалаг гар утсаараа дамжуулан хүлээн авах боломтой.

Ингэснээр, иргэд усаа ч ариг гамтай ашиглаж, эдийн засагтаа ч хэмнэлт авчрах болно гэж хэлж байгаа юм. Харин энэ төхөөрөмжийг суурилуулахын тулд 799 ам.долларыг төлөх шаардлагатай юм байна. Энэ бол үнэтэй төхөөрөмжийн тоонд орж байгаа ч усны болон эдийн засгийн том хэмнэлт авчрах технологийн шийдэл гэдгийг онцолж байна.

Эхний ээлжинд зөвхөн орон сууцанд л ашиглагдах зориулалтаар бүтээгдээд, зах зээлд худалдаалагдаж байгаа юм.

Хуваалцах