Бяцхан дуучин Б.Бат-Энэрэл Бээжин хотыг зорьжээ
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Батсүхийн дуулсан “Орчлонг хайрлаарай”, “Ухаарал” зэрэг дууг тун ч эвлэгхэн дуулж олны хайр хүндэтгэлийг хүлээгээд буй бяцхан дуучин Б.Бат-Энэрэл эмчилгээ хийлгэхээр БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг зорьжээ.
Мэдээллийн алба

Тэрбээр эмчилгээний зардалдаа зориулан хандивын тоглолтоо энэ сарын 20-нд МҮЭСТО-нд хийсэн билээ.
Б.Бат-Энэрэл нь харааны бэрхшээлтэй тул дээрх улсад очиж нүдний оношлогоо,эмчилгээ хийлгэх юм байна.
Тэрбээр төрөлхийн харааны бэрхшээлтэй ч нэг настайгаасаа сул хардаг болсон гэдэг. Мэргэжлийн эмч нар хүүг зургаан нас хүрэхээс өмнө мэс заслын аргаар харааг нь сайжруулах боломжтой гэсэн зөвөлгөө өгчээ. Хүү өдгөө таван настай билээ.