Бяцхан охины уучлал гуйсан захидал
Хоёр жилийн өмнө цахим ертөнцөд шуугиан тарьсан нэг түүхийг өгүүлье. Фэйт хэмээх тавхан настай бяцхан охин нэгэн Жонн Левис гэгч эрхмийн зул сарын тоглоомыг санамсаргүй хагалж,
Мэдээллийн алба

Хоёр жилийн өмнө цахим ертөнцөд шуугиан тарьсан нэг түүхийг өгүүлье. Фэйт хэмээх тавхан настай бяцхан охин нэгэн Жонн Левис гэгч эрхмийн зул сарын тоглоомыг санамсаргүй хагалж, гэмтээснийхээ төлөө уучлалт эрсэн гар бичмэл тухайн үедээ твиттер хуудсанд хамгийн олон дагагчтай болсон гэдэг.
Тэрээр харандаагаар “Жонн Ливес Кэмбрижид" хэмээн бичээд "Таны зул сарын тоглоомыг хагалсанд намайг уучлаарай, энэ төлбөр нь..." хэмээн 2 паунд захидалдаа наасан байжээ. Тэрээр захиандаа Фэйт гэж гарын үсгээ үлдээн, таван настай хэмээн өөрийгөө тодотгосон байна.
Энэхүү хайр татам бэлгийн эзэн Жонн Левис хүлээн авсан даруйдаа сэтгэл нь ихээр хөдөлж, уучлалыг нь хүлээн авснаа илэрхийлэн твиттер хуудаснаа тавьжээ. "Дөнгөж тавхан настай мөртлөө хийсэн алдаагаа ойлгож уучлал эрэн, хагалсан зүйлийнхээ өрийг хүртэл төлөхийг хичээсэн энэ бяцхан хатагтай олон хүнд үлгэр дуурайлал болмоор..." хэмээн тэрээр сэтгэгдлээ илэрхийлсэн байдаг.


















