Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

CCTV-гийн шоунд Өвөр Монгол бүсгүй тэргүүлжээ

Урд хөршийн төв телевиз CCTV-гийн “Оддын жавхаа” шоунд Ордосын Жарансувд хэмээх дуучин, бүжигчин бүсгүй тэргүүн дэд байрт шалгарсан нь Өвөр Монголд ихээхэн шуугиан тарьж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
CCTV-гийн шоунд Өвөр Монгол бүсгүй тэргүүлжээ
CCTV-гийн шоунд Өвөр Монгол бүсгүй тэргүүлжээ. Зураг: МҮОНРТ

Урд хөршийн төв телевиз CCTV-гийн “Оддын жавхаа” шоунд Ордосын Жарансувд хэмээх дуучин, бүжигчин бүсгүй тэргүүн дэд байрт шалгарсан нь Өвөр Монголд ихээхэн шуугиан тарьж байна.

Түүнчлэн Жарансувдын дуулж жүжиглэн тайзнаа амилуулсан “Ордос хурим” дуулалт жүжиг, “Зүрх сэтгэл”, “Хун галуу” дуу нь Хятадуудын дунд хит болж байгаа аж. Авьяаслаг бүсгүй 2019 оны турш үргэлжилсэн тус шоуны долоо хоног, сар, улирал тутмын шалгаруулалтад амжилттай оролцсоор энэ сарын 3-нд Бээжинд болсон финалын нэгдсэн тоглолтод тэргүүн дэд байрт шалгарсан байна.

Сонирхуулахад, Өдгөө 27 настай Жарансувд Ханжөүгийн багшийн их сургуулийг орчин үеийн бүжгийн мэргэжлээр төгссөн. Түүний эмээ Мао Зэдун, Жоу Энлай нарын урд хөршийн удирдагчдад дуу хуураа өргөж явсан Өвөр Монголын нэртэй уран сайханч бөгөөд Жарансувд эмээ дээрээ өсчээ.

Хуваалцах