Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ч.Амархүү “Hole in one“ хийж, онцгой амжилт тогтоолоо

Монголын гольфийн холбооны албан ёсны түнш “Голомт” банкны нэрэмжит “Голомт тур-2016" тэмцээн үргэлжилж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Амархүү “Hole in one“ хийж, онцгой амжилт тогтоолоо
Ч.Амархүү “Hole in one“ хийж, онцгой амжилт тогтоолоо. Зураг: МҮОНРТ

Монголын гольфийн холбооны албан ёсны түнш “Голомт” банкны нэрэмжит “Голомт тур-2016" тэмцээн үргэлжилж байна.

Монголын гольфийн холбооны гишүүн байгууллага, клуб, тамирчдын дунд зохиогддог тус тэмцээн энэ жил хоёр дахь удаагаа болж байна. Тэмцээнд 40 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд 20 цуврал тэмцээнээс бүрдэнэ.

Одоогоор гурван тэмцээн явагдаж байгаа бөгөөд МГХ-ны гишүүн, залуу тамирчин З.Батзориг тэргүүлж байна. Гурав дахь өдрийн тэмцээнд Ч.Амархүү түрүүлэв. Ч.Амархүүгийн хувьд энэ өдөр нэг цохилтоор 13 дахь нүхэн дээр бөмбөгөө оруулж, “Hole in one“ хийж, онцгой амжилт тогтоолоо.

Хуваалцах