Ч.Бадрал “Дойче опера”-д Набуккогийн дүрийг бүтээнэ
Тэрбээр Италийн “Италиан лирика артист менежмент” агентлагтай хамтран ажилладаг юм.
Мэдээллийн алба

Санкт-Петербургийн Мариинский театр дуурийн гоцлооч, баритон, ЦДБЭЧ-ийн гоцлол дуучин Ч.Бадралтай 2020-2021 онд хамтарч ажиллах гэрээ байгуулжээ.
Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 3-нд тус театрт Ж.Вердийн “Травиата” дуурийн Жорж Жермоны дүрд тоглосон аж.
Тэгвэл ирэх оны арваннэгдүгээр сард Берлиний “Дойче опера”-д Ж.Вердийн “Набукко” дуурийн Набуккогийн дүрийг бүтээх гэнэ.
Мариинский театрын зүгээс түүнийг ирэх оны нэгдүгээр сарын 5-нд дахин “Травиата”-д дуулахыг санал болгон, улмаар хуваарьт тусгасан байсан ч Итали дахь театрын ажил нь давхцаж буй тул арга буюу цуцлахад хүрчээ. Харин ирэх оны тавдугаар сарын 10-нд Ж.Вердийн “Аида”-д Амонасрогийи дүрд дуулна.
Тэрбээр Италийн “Италиан лирика артист менежмент” агентлагтай хамтран ажилладаг юм.


















