Ч.Даваабаярын асуудлыг МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарт даалгалаа
МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлөөс МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж өгөх тухай телевизийн ажилчдын өргөх бичгийг хэлэлцээд МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарт үүссэн маргааныг эрх мэдлийнхээ хүрээнд тодорхой арга хэмжээ авч ажиллан үр дүнг нь ирэх сарын 2-ны дотор үндэсний з
Мэдээллийн алба

МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлөөс МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж өгөх тухай телевизийн ажилчдын өргөх бичгийг хэлэлцээд МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарт үүссэн маргааныг эрх мэдлийнхээ хүрээнд тодорхой арга хэмжээ авч ажиллан үр дүнг нь ирэх сарын 2-ны дотор үндэсний зөвлөлд танилцуулахыг даалгасан тогтоол гаргалаа.
Үндэсний зөвлөлийн хуралд МҮОНТВ-ийн захирал Ч.Даваабаяр, өргөх бичиг гаргасан телевийн ажилчид, захирлын зөвлөлийн гишүүд оролцсон гэж МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдорж ярьлаа.


















