Ч.Даваадорж Зүүн Азийн хүндийн өргөлтийн холбооны дэд ерөнхийлөгч болов
Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Даваадорж Зүүн Азийн хүндийн өргөлтийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Мэдээллийн алба

Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Даваадорж Зүүн Азийн хүндийн өргөлтийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо үргэлжилж буй. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байгаа бөгөөд энэ үеэр Зүүн Азийн хүндийн өргөлтийн холбоо байгуулагдаж, анхны хуралдаан болоход Ч.Даваадоржийг ийнхүү сонгосон байна.


















