Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ч.Гантөмөрийн хар халзан шүдлэн энэ сарын 7-нд уралдана

Нийслэлийн “Хангарьд” МСУХ-ноос энэ сарын 7-нд Хүй долоон худагт бага гурван насны болон эрлийз дунд, бага насны хурдан морины уралдааныг зохион байгуулах гэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Гантөмөрийн хар халзан шүдлэн энэ сарын 7-нд уралдана
Ч.Гантөмөрийн хар халзан шүдлэн энэ сарын 7-нд уралдана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн “Хангарьд” МСУХ-ноос энэ сарын 7-нд Хүй долоон худагт бага гурван насны болон эрлийз дунд, бага насны хурдан морины уралдааныг зохион байгуулах гэж байна.

Уралдаанд олон арван уяач алтан туурайтынхаа шандсыг сорино. Хурдан морь сонирхогчдын анхаарлыг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, аймгийн алдарт уяач Чулууны Гантөмөрийн хар халзан шүдлэн ихээр татаж байна.

Энэхүү хүлэг өнгөрсөн жил Хүй мандлын дэвжээнд зохиогдсон 1000 ам.долларын уралдаанд түрүүлсэн билээ. Уяа сойлгыг нь “Хүй мандал” галын, улсын алдарт уяач Т.Ихбаяр тааруулж, эрлийз бага насны уралдаанд түрүүлүүлсэн юм.

Энэ хурдан буян эзэндээ “Ланд крузер-200” авто машины түлхүүр, алтан шармал цомын хамт атгуулсан билээ.

Сонирхуулахад, Ч.Гантөмөр байндаа гардсан дээрх төмөр хүлгийг тус наадмын дараахан аавдаа бэлэглэсэн гэдэг. Чулуун гуай хурдан моринд хэзээнээс сонирхолтой, сайн хүлэгт гар татдаггүй.

Хуваалцах