Ч.Ганзоригийн Улсын начин цолны мялаалга наадам болно
Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадамд тав давж Улсын начин болсон Чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер, Ази тивийн аварга Ч.Ганзоригийн мялаалга наадмыг төрсөн нутаг болох Архангай аймгийн Булган суманд энэ сарын 31-нд хийх гэж байна.
Мэдээллийн алба

Ч.Ганзориг Улсын баяр наадмын дөрвийн даваанд Улсын заан М.Өсөхбаярыг өвдөг шороодуулсан бол тавын даваанд аймгийн арслан О.Хангайтай тунан барилдаж давснаар Улсын начин цолны болзлыг хангаж, наадамчин олон, нутгийн зон олноо баярлуулсан билээ.