Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ч.Мөнгөндалай 1000 км замыг тууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй ч хүн хичээвэл хүссэн бүхнээ хийж чадна гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж байгаа залуу бол Ч.Мөнгөндалай. МЗХ-ны дэргэдэх Залуу дугуйчин клубыг гишүүн Ч.Мөнгөндалай энэ сарын 7-нд баруун хязгаараар 5500 км-ын урт аялалдаа гарсан юм.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Мөнгөндалай 1000 км замыг тууллаа
Ч.Мөнгөндалай 1000 км замыг тууллаа. Зураг: МҮОНРТ

Хөгжлийн бэрхшээлтэй ч хүн хичээвэл хүссэн бүхнээ хийж чадна гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж байгаа залуу бол Ч.Мөнгөндалай. МЗХ-ны дэргэдэх Залуу дугуйчин клубыг гишүүн Ч.Мөнгөндалай энэ сарын 7-нд баруун хязгаараар 5500 км-ын урт аялалдаа гарсан юм. Тэрээр өнөөдөр 1000 дахь км замаа туулаад Баянхонгор аймагт ирсэн байна. Тус аймгийн засаг дарга болон залуучуудын холбоо угтан авч өөрсдийн чадах бүхий л зүйлээр тусалж байгаа бөгөөд аймгийн засаг дарга Ж.Төмөрбаатар, ЗДТГ-ын дарга Ш.Хүрэлбаатар нар 70 мянган төгрөгийн хандив өгсөн байна.

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг шиг Ч.Мөнгөндалайг явсан газар бүрт нь МЗХ-ны салбар холбоод хүлээн авч аймгийн удирдлагуудтайгаа холбож өгөх үдэж өгөх, дараагийн очих газарт нь мэдээлэл хүргүүлэх гээд чадахаараа тусалж дэмжиж байгаа мэдээллийг цаг алдалгүй өгч байгаа юм. Замд явахад бороо, салхи шороо гээд байгалийн олон үзэгдэлтэй нүүр тулгарч байгаа ч Ч.Мөнгөндалайгийн биеийн байдал хэвийн аяллаа цааш үргэлжлүүлж зорьсон зорилгодоо хүрээд ирнэ гэдгээ хэлсэн юм. Бид цаашид Ч.Мөнгөндалайгийн талаарх мэдээллийг цаг тухайд нь мэдээлж байх болно.
Ч.Мөнгөндалайд зориулсан Төрийн банкны 104400224360 тоот дансанд иргэд, байгууллагаас хандивын мөнгө ирсээр байна.

Хуваалцах