Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ч.Сайханбилэг: Таван настайдаа үзсэн миний анхны наадам хамгийн сайхан нь

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадам үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Сайханбилэг: Таван настайдаа үзсэн миний анхны наадам хамгийн сайхан нь
Ч.Сайханбилэг: Таван настайдаа үзсэн миний анхны наадам хамгийн сайхан нь. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадам үргэлжилж байна.

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхлэх үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төв цэнгэлдэх хүрээлэн дэх МҮОНТ-ийн асарт зочиллоо. Ерөнхий сайд энэ үеэр Монгол түмэн минь дэлхийд нэрээ дуурсгах цаг үе ирж байгаа гэдгийг хэлснээс гадна үндэсний их баяр наадмын хөтөлбөрт сэтгэл хангалуун байна гэдгээ хэлсэн юм.

Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг таван настайдаа Дархан-Уул аймгийн Шарын гол суманд үзэж байсан анхны наадам хамгийн сайхан, дурсамжтай байсан гэдгийг дурсаад наадамчин олон түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ.

Хуваалцах