Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ч.Санжаадамба 500 грамм алтан гулдмайгаар байлуулжээ

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн төв, Шилийн гол хотод болсон нэгэн сонирхолтой барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, 500 грамм алтан гулдмайгаар шагнуулжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Санжаадамба 500 грамм алтан гулдмайгаар байлуулжээ
Ч.Санжаадамба 500 грамм алтан гулдмайгаар байлуулжээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн төв, Шилийн гол хотод болсон нэгэн сонирхолтой барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, 500 грамм алтан гулдмайгаар шагнуулжээ.

Энэхүү барилдаанд Өвөрмонгол, Монголын тус бүр шилдэг найман бөх оролцож хасагдах журмаар өрсөлдсөн байна. Түрүү бөхөөр улсын заан Ч.Санжаадамба шалгарсан бол үзүүрт улсын заан М.Өсөхбаяр үлджээ.

Мөн энэхүү барилдаанд улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Э.Энхбат, Б.Сугаржаргал, Ч.Баянмөнх, Б.Амарзаяа нарын шилдэг бөхчүүд оролцсон байна.

Наадмыг зохион байгуулагчдын зүгээс барилдаанд оролцсон нийт бөхчүүдэд тус бүр нь 5000 юанийн үнэтэй алтан зоос бэлэглэжээ.

Хуваалцах