Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ч.Ууганбаяр Германы “Poetry slam” яруу найргийн уралдаанд оролцжээ

“Poetry slam” яруу найргийн уралдаан Англи, АНУ, Герман, Орос зэрэг олон улсад зохион байгуулагддаг. Өнгөрсөн даваа гарагт Герман улсад болсон уг уралдаанд Монголоос анх удаа Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, залуу найрагч Ч.Ууганбаяр оролцжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Ууганбаяр Германы “Poetry slam” яруу найргийн уралдаанд оролцжээ
Ч.Ууганбаяр Германы “Poetry slam” яруу найргийн уралдаанд оролцжээ. Зураг: МҮОНРТ

“Poetry slam” яруу найргийн уралдаан Англи, АНУ, Герман, Орос зэрэг олон улсад зохион байгуулагддаг. Өнгөрсөн даваа гарагт Герман улсад болсон уг уралдаанд Монголоос анх удаа Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, залуу найрагч Ч.Ууганбаяр оролцжээ.

Уг уралдаанд Ч.Ууганбаяр Герман хэлээр шүлгээ уншсан байна. Оролцогчид таван минутад багтаан шүлгээ уншиж, үзэгчид шүүгчидтэй хамтран ялагчийг тодруулдагаараа “Poetry slam” яруу найргийн наадам бусад хэвшмэл уралдаанаас ялгаатай аж.

Түүнчлэн Ч.Ууганбаяр ирэх сарын 21-нд Герман улсын Берлин хотод болох яруу найргийн уралдаанд мөн оролцохоор болсон гэнэ.

Сонирхуулахад, яруу найрагч Ч.Ууганбаяр нь Залуу зохиолчдын холбооны дарга бөгөөд хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын тэргүүн байр, “Болор цом”-д айрагдаж байсан Монголын залуу үеийн төлөөлөл юм. МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр одоо Герман улсад сурч байгаа юм. Анхны номоо оюутны ширээнээс "Нимбэгэн сарны шүүс" нэрээр гаргаж байсан юм.

Хуваалцах