Чалханоглу багаасаа цалин авахгүй
Хакан Чалханоглу дөрвөн сарын хугацаанд хөлбөмбөг тоглох эрхээ хасуулаад байсан билээ. Тэрээр энэ хугацаандаа Германы “Байер Леверкузен” клубээс цалин авахгүй байх шийдвэр гаргажээ.
Мэдээллийн алба

Туркийн шигшээ багийн хагас хамгаалагч Хакан Чалханоглу дөрвөн сарын хугацаанд хөлбөмбөг тоглох эрхээ хасуулаад байсан билээ. Тэрээр энэ хугацаандаа Германы “Байер Леверкузен” клубээс цалин авахгүй байх шийдвэр гаргажээ. Зургаан жилийн өмнө Туркийн “Трабзонспор” клубтэй гэрээ байгуулсан хэрнээ үүнийгээ үл тоомсорлон клубыг орхисныхөө төлөө Чалханоглу шийтгэл хүлээж байгаа ч энэ үйлдэл нь Леверкузений багтай ямар ч хамаагүй тул цалингаа авахгүй байхаар шийдсэн байна. Германы “Байер Леверкузен”-ы 22 настай шилдэг плэймэйкер Чалханоглу хэлэхдээ: “Байер энэ асуудалтай ямар ч холбоогүй. Энэ явдлаас болоод манай клубт тоглолтын болоод санхүүгийн хувьд том гарз тохиож байна. Тиймээс би шийтгэлтэй байх хугацаандаа багаасаа цалин авахгүй” хэмээжээ.


















