“Чамтай бас чамгүй” ном худалдаанд гарчээ
Зохиолч, сэтгүүлч Ален Арманы “Чамтай бас чамгүй” хэмээх нэгэн шинэ ном уншигчдын гар дээр очоод байна.
Мэдээллийн алба

Зохиолч, сэтгүүлч Ален Арманы “Чамтай бас чамгүй” хэмээх нэгэн шинэ ном уншигчдын гар дээр очоод байна.
Энэхүү номонд орсон өгүүллэгүүд хүн гэдэг амьтны хайрын бүхий л хэлбэр агуулгыг хамран багтаахын сацуу аль нэгэн цаг хугацаа, орон зайд баригдалгүй туурвигдсанаараа үргэлжилсэн үгийн бичлэгийн нэн өвөрмөц хэлбэртэй болжээ.
Зохиолч урьд нь “Уучлалт битгий гуй, Хонгор минь” /2007/, “Би эмэгтэй хүнд дуртай” /2010/, “Огторгуйд аялагч Калипагийн шинэ жилийн захидал” /2012/, “Аяга хоолны философи” /2013/ зэрэг номуудаа уншигч олондоо өргөн бариад байсан билээ.


















