Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Нийгэм

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.6 их наяд төгрөгт хүрчээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.6 их наяд төгрөгт хүрчээ
Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.6 их наяд төгрөгт хүрчээ. Зураг: МҮОНРТ

Нийт зээлийн үлдэгдэл 2026 оны 9 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 49.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.6 (15.4%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 962.8 (2.0%) тэрбум төгрөгөөр өсжээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 59.4 хувь нь иргэд, 39.2 хувь нь хувийн байгууллага, 0.9 хувьнь төрийн байгууллага, 0.5 хувь нь санхүүгийн байгууллага болон бусад байгууллагынх байна.


Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2026 оны 9 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 45.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 7.0 (18.1%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 1.0 (2.3%) их наяд төгрөгөөр өсжээ. Х эвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн92.5 хувийг эзэлж байна.


Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл  2026 оны 9 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 734.5 (38.5%) тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 65.5 (5.3%) тэрбум төгрөгөөр буурчээ. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 2.4 хувийг эзэлж байна.


Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2026 оны 9 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 2.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 333.2 (15.0%) тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 5.8 (0.2%) тэрбум төгрөгөөр өсжээ. Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.1 хувийг эзэлж байна.


Арилжааны банкууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2026 оны 8 дугаар сарын эцэст 12.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.0 (18.8%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 157.4 (1.3%) тэрбум төгрөгөөр өсжээ. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.6 (12.3 их наяд төгрөг) хувийг хэвийн зээл, 1.6 (198.2 тэрбум төгрөг) хувийг анхаарал хандуулах зээл, 0.9 (108.9 тэрбум төгрөг) хувийг чанаргүй зээл эзэлж байна.

Монголбанкнаас зарласан төгрөгийн америк  доллартой харьцах сарын дундаж ханш 2026 оны 9 дүгээр сард 3595.44 төгрөг болж, өмнөх  оны мөн үеэс 1.65 төгрөгөөр, өмнөх сараас 0.98 төгрөгөөр суларсан байна. Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 2026 оны 9 дүгээр сард 4140.00 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 76.52 төгрөгөөр, өмнөх сараас 26.34 төгрөгөөр чангарсан байна.


Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж  ханш 2026 оны 9 дүгээр сард 42.30 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.08 төгрөгөөр, өмнөх сараас 0.79 төгрөгөөр чангарсан байна.
Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 2026 оны 9 дүгээр сард 535.90 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 31.51 төгрөгөөр, өмнөх сараас 2.33 төгрөгөөр суларсан байна

Хуваалцах