Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Чангаар хашгирвал 100 доллар...

Шөнийн цагаар буюу 02:00 цагаас 06:00 цагийн хооронд гудамж талбай, олон нийтийн газарт чанга дуугаар хашгирвал 100 доллараар торгуулна. Мөн ийнхүү дуу чимээ тарих шалтгаан, нөхцөлийг бүрдүүлсэн тухайн үйлчилгээний төвийн менежертэй хариуцлага тооцно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чангаар хашгирвал 100 доллар...
Чангаар хашгирвал 100 доллар.... Зураг: МҮОНРТ

Шөнийн цагаар буюу 02:00 цагаас 06:00 цагийн хооронд гудамж талбай, олон нийтийн газарт чанга дуугаар хашгирвал 100 доллараар торгуулна. Мөн ийнхүү дуу чимээ тарих шалтгаан, нөхцөлийг бүрдүүлсэн тухайн үйлчилгээний төвийн менежертэй хариуцлага тооцно. Ийм нэгэн шинэ журам АНУ-ын Вашингтон ДС хотод мөрдөгдөж эхэллээ. Тэрхүү журам тус хотын Clarendon, Ballston, Pentagon City, Columbia Pike дүүргүүдэд хамаарах аж.

Зугаа цэнгээний газрууд ихээр төвлөрдөг дээрх бүсүүдэд оршин суугчдаас шөнийн цагаар ихээхэн дуу чимээтэй, амрах унтах боломжгүй байгаа талаар гомдол санал ихээр гарч байгаатай холбоотойгоор энэхүү журмыг баталж байгаа гэж орон нутгийн эрх баригчид мэдэгджээ.

Хуваалцах