Чансаа олгох цуврал тэмцээн Дубайд үргэлжилж байна
Өчигдрийн хувьд дэлхийн чансааны 21-т эрэмбэлэгдэж байгаа Украиний теннисчин Елина Свитолина Словакийн теннисчин Жана Чепеловатай учраа тааран тоглолоо. Нэг цаг 13 минут үргэлжилсэн тус тоглолтод Свитолина өрсөлдөгчөө хоёр үеийн турш 6:3, 6:1-ийн харьцаагаар хожлоо.
Мэдээллийн алба

Эмэгтэйчүүдийн мэргэжлийн теннисийн холбооны 2016 оны 500 онооны чансаа олгох агаарын теннисийн цуврал тэмцээн АНЭУ-ын Дубай хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэмцээнд дэлхийн чансааны дээгүүр эрэмбэлэгддэг 54 теннисчин ганцаарчилсан болон хосын төрөлд өрсөлдөж буй.
Өчигдрийн хувьд дэлхийн чансааны 21-т эрэмбэлэгдэж байгаа Украиний теннисчин Елина Свитолина Словакийн теннисчин Жана Чепеловатай учраа тааран тоглолоо. Нэг цаг 13 минут үргэлжилсэн тус тоглолтод Свитолина өрсөлдөгчөө хоёр үеийн турш 6:3, 6:1-ийн харьцаагаар хожлоо. Ийнхүү тэрбээр хоёрдугаар тойрогт дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа Испанийн алдарт теннисчин Гарбинь Мугурузатай өрсөлдөнө.
Өнгөрсөн жилийн тэмцээнд Румины тамирчин Семона Халеп түрүүлж байсан юм. Тэрбээр өнөөдөр дэлхийн чансааны гуравдугаарт бичигдэж байгаагаас гадна энэ удаад ч маш амжилттай өрсөлдөж байна. Түүний дараагийн учраа дэлхийн чансааны 17-д эрэмбэлэгдэж байгаа Сербийн теннисчин Анна Иванович юм. Аваргууд энэ сарын 20-нд тодорно. Тэмцээнийг Дубайн олон улсын нисэх онгоцны буудлаас ивээн тэтгэдэг бөгөөд тэмцээний шагналын сан 1.8 сая ам.доллар. Харин түрүүлсэн тамирчин 820 мянган ам.доллар хүртэнэ.


















